Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдсэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Зургаадугаар сарын 21-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Тэрэлж, Туул, Шарын гол, Зэлтэр болон зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Орхон, Хөгшин Орхон, өврийн Богд, Зэгстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Хариг, Идэр, Хөгшин Орхон, Хэрлэн, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж, Буянт, Ховд голууд үерийн аюултай түвшинд хүрсэн байдалтай байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 120 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван хүчтэй үерлэж байна.

Иймд голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдүүдэд хараа хяналт тавих, голын татам хөвөө болон үерийн аманд суурьшихгүй байх, баталгаатай гарам гүүрээр гарч байх, хот суурин газрын үерийн ус зайлуулах суваг, хоолойн ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтын далангийн бэлэн байдлыг хангах, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг мэргэжлийн болон орон нутгийн байна.

Үерийн улмаас “Морингийн даваа“-руу нүүлгэсэн 20 айлын 12 нь цоожтой, 4 нь гэрээ ачаад нүүсэн байна
Үерийн улмаас “Морингийн даваа“-руу нүүлгэсэн 20 айлын 12 нь цоожтой, 4 нь гэрээ ачаад нүүсэн байна
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа