Завхан аймаг, Улиастай сум Жинст, Жаргалант, Чигэстэй баг 06.17-ны өдрийн 17:30-18:30 цагийн хооронд түр зуурын бороо орсны улмаас олон тооны айл өрхүүд үерийн усанд автсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комисс, сумын Мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газрын нийт 150 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар Жинст багийн 15 айлыг өндөрлөг газар буюу Цагаан хаалганы бетонон хашаанд нүүлгэн шилжүүлсэн.
Нийт 25 хүний амь насыг авран хамгаалсан. Сэтэрсэн замыг засварлах, ус зайлуулах байгууламжийн хог, лаг шаврыг цэвэрлэж тунасан усыг зайлуулах, шороон далан босгох зэрэг арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлсэн.
Урьдчилсан байдлаар Жинст багт 51 өрх, 203 хүн, Жаргалант багт 12 өрхийн 41 хүн, Өлзийт багт 53 өрхийн 109 хүн, нийт 136 өрхийн 416 хүн өртсөн. Жаргалант баг 0,04км2, Жинст баг 0,15 км2, Өлзийт баг 0,21км2, нийт 0,4км2 буюу 40 га талбай үерт өртсөн байна.