Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэ Зуу хийдийн шинэ хамба лам Ж.Төрмөнх тодорч, суудалдаа заларлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Эрдэнэзуу хийдийн хамба лам Х. Баасансүрэн, Хамба ламын мяндаг тушаалаа Ж.Төрмөнх ламд өгөх тухай хүсэлтээ Эрдэнэзуу хийдийн бүх гишүүдэд уламжласныг тавдугаар сарын 7-ны өдрийн бүх нийтийн хурлаар хэлэлцэж олонхийн саналаар Эрдэнэзуу хийдийн хамба ламаар Ажиръяа Ж. Төрмөнх ламыг баталсан байдаг.

Тэгвэл шинэ Хамба ламыг суудалд нь залах ёслол энэ сарын 16-нд болжээ.

Ж. Төрмөнх лам нь 2004 онд Эрдэнэзуу хийдэд анх шавилан сууж, 2008 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Эрдэнэзуу хийдийн дэргэдэх хичээнгүй шашны дунд сургуулийг дүүргэж, 2008 оны 11 сарын 04-нд БНЭУ-ын Химачал мужийн Пүрүвал хот дахь Сажа ёсны Чойрын их дацанд 8 жил суралцаж Шастри буюу арван зарлигийг дүүргэсэн Га-жү-ба цол хамгаалав. Мөн үргэлжлүүлэн 3 жил суралцахын зэрэгцээ Жорвон буюу туслах багшийн албыг хашиж тус дацандаа Ажаръяа цолыг амжилттай хамгаалаад нутагтаа буцаж ирж, Улаанбаатар хот дахь Сажа Бандидын номын хүрдэн хийдэд хоёр жил Очирт ловонгоор ажиллаж байсан юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2 хүүхэд живж байхад аварсан 19 настай залуу өөрөө осолдож нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2 хүүхэд живж байхад аварсан 19 настай залуу өөрөө осолдож нас баржээ
 
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...