АНУ-ын Орегон муж хагас сая гаруй хүнийг гэр орноо орхиход хүргэсэн асар том түймэртэй тэмцэж байна. Энэ тухай тус мужын захирагч Кейт Браун хэлэхдээ, сүүлийн 72 цагийн дотор түймэрт шатсан газрын хэмжээ нь мужийн жилийн дундаж түймрийн хэмжээнээс хоёр дахин их байсан бөгөөд дор хаяж таван хот “ноцтой сүйрсэн” гэжээ. Та бүхэнд Орегон мужийн одоогийн дүр байдлыг харуулж байна.