АН-ын дэд дарга И.Мөнхжаргал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б тус сумын МАН-ын ухуулагч О-гийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад буй. Тодруулбал, О нь МАН-ын нэр дэвшигчдийн уулзалтад очсонгүй гэх шалтгаанаар Б-г өшиглөхөд түнх нь чихэгдэн орж, улмаар газар дээрээ амиа алдсан гэж АН-аас мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар АН-ын дэд дарга И.Мөнхжаргал өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрбээр "МАН-ын дарга танаас хариуцлага нэхнэ. Ардчилсан сонгууль явагдана гэдэгт итгэсээр байгаа. Тантай хэвлэл мэдээллийн өмнө авлигал, олон улсын байдлын асуудлаар мэтгэлцэхэд бэлэн байна. Гэхдээ гадаад бодлого бол улс төрийн сэдэв биш. Монгол төрд ганцхан гадаад бодлого бий. АН, МАН-ын гадаад бодлого гэж байхгүй. Тиймээс таныг авлигал, шударга бус сонгуулийн чинь талаар мэтгэлцээнд дуудаж байна" гэлээ.

АТГ-аас 12 хэргийг шүүхэд шилжүүлж 6 хэрэг хаажээ
АТГ-аас 12 хэргийг шүүхэд шилжүүлж 6 хэрэг хаажээ
 
“Үндэсний Эвсэл” үндэстнээ сэрээж, итгэлийн галыг нь өрдлөө
“Үндэсний Эвсэл” үндэстнээ сэрээж, итгэлийн галыг нь өрдлөө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц