Дундговь аймгийн прокурорын газраас сумын засаг дарга Э.А, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн албан тушаалтан Н.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар ухагдаж эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлыг тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-иар хийлгэхээр гэрээ байгуулж, талбайд ашиглалт явуулах давуу байдал бий болгосны улмаас тус компани нь нөхөн сэргээлт хийх талбайд байсан овоолго шорооноос олборлолт явуулж, байгаль экологид 32.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Нөхөн сэргээлт хийх талбайд олборлолт явуулж, байгаль экологид 32.3 сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.