Өчигдөр нийт 23.3 мянган тонн нүүрс хилээр гаргасан болохыг гаалийн байгууллага мэдээлжээ. Оны эхнээс 33,397,4 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 35.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Монгол Улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгаад буй. Өнгөрсөн 2023 оны хувьд 70 сая тонн нүүрс экспортолж, түүхэн хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрсэн тул ийм төсөөлөлтэй байгаа юм. Харин төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд ирэх намар эдийн засагт хүндрэл учрах том эрсдэл байгааг эдийн засагчид сануулж эхлээд буй.