Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран бүтээлчид Продюсер Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарт туслах хандивын аян эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болжээ. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай байсан юм. Тэд хагалгааны дараах эмчилгээгээ БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээний нөхцөл байдал бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, түүнд туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргажээ.

”Бөртэ”, “Алтай” хамтлагийн продюсер Д.Ганпүрэв аяныг санаачлан “Хос зүрхээ хамгаалъя” фэйсбүүк групп үүсгэж, аяны талаарх мэдээлэл дамжуулж эхлэв. Тэдний биеийн байдал болон эмчилгээний талаар хөгжимчин, продюсер Д.Ганпүрэв “Бид Ц.Сарнайтай холбогдож байгаа. Хагалгаа амжилттай болсон ч өдөр тутмын эмчилгээний зардал дутсаны улмаас хүмүүсээс зээл авч, эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм билээ.

Энд зөвхөн нэг хүний эмчилгээний асуудал бус хоёр залуу хүний, хоёр сайхан уран бүтээлчийн амь насны асуудал яригдаж байна. Хагалгаа хийснээс хойш Чинбаа, Сарнай хоёрт эмчилгээгүй өнжсөн өдөр гэж байхгүй. Тэр бүхэн мөнгөөр хэмжигдэж байгаа. Өндөр өртөг төлбөртэй тул цаашдаа санхүүгийн байдлаасаа болж эмчилгээгээ хийлгэж чадахааргүй нөхцөл байдал үүсээд байгаад харамсаж байна.Хэрэв эмчилгээ нь долоо хоног тасалдвал бид тэднээс хагацаж ч магадгүй ийм эрсдэлтэй байдалд хүрчээ. Иймд олон нийтээс дэмжлэг авахаас өөр аргагүй боллоо. Монголын рок, попынхон, ардын хөгжмийнхөн, бусад уран бүтээлчид гээд тоглолт зохион байгуулах баг бүрэлдэхүүн хуралдаж, тоглолт хийх товоо тогтоно. Монголын ард түмэндээ авьяаслаг, залуу уран бүтээлчийнхээ амь насыг аварч үлдэхэд сайхан сэтгэлийн тус дэмээ зориулахыг уриалж байна” гэжээ. Тэдний эмчилгээний зардалд ойролцоогоор 140 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.

Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Ц.Сарнайтай /Sarnai singer/ холбогдож болно. Мөн: Хаан банкны 5212071351 Цогтбаяр Сарнайн дансанд гүйлгээний утга дээр нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болно.

Хүүгээ утаснаас салгахын тулд Монгол руу дагуулж явжээ
Хүүгээ утаснаас салгахын тулд Монгол руу дагуулж явжээ
 
МУГТ М.Лхагвагэрэл Парисын олимпод оролцох эрхээ авлаа
МУГТ М.Лхагвагэрэл Парисын олимпод оролцох эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.