Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс хаах автозамын байршлууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Авто замын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдрөөс дараах авто замуудын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах нь. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд /Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх/ хойд хэсгийн авто замыг өнөөдөр 23:00 цагаас хааж энэ сарын 3-ны өдрийн 06:00 цаг хүртэл засвар хийх юм байна. Мөн тус дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын замын хэсэгчилсэн засвар, арчлалтын хүрээнд Маршалын гүүрний урд тал Их тэнгэрийн амны уулзвараас Баянзүрхийн товчооны шинэ гүүрийн уулзвар хүртэлх замыг 2024 оны 06 дугаар срын 01-ний өдрийн 23:00 цагаас энэ сарын 3-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар зам хаана. Түүнчлэн И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх/ урд хэсгийн авто замыг энэ сарын 4-нд 22:00 цагаас хаах бол 6-нд 06:00 цагт хөдөлгөөнийг нээхээр тус тус төлөвлөжээ.

ФОТО: Хүүхдийн баярын эргэн тойронд
ФОТО: Хүүхдийн баярын эргэн тойронд
 
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.