Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярбилэг: “Галзуу хулгана“ тоглоомонд суусан залуугийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Огноо
Унших
1 минут 54 секунд

Хүүхдийн паркт иргэн амиа алдсан, зугаалахаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын хоёр нь эндсэн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгч байна. Тус газрын ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зарим мэдээлэлтэй холбоотой ташаа мэдээлэл цацагдсан. Иймд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна" гэж мэдээллийн эхэнд тодотголоо. Түүний мэдээлснээр "Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 15: 58 цагийн орчимд хүүхдийн паркт галзуу хулганад тоглоомоос нэг залуу ухаангүй байдалтай бууж ирж нас барсан байдалтай байна гэх мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас газар дээрээс нь шалгасан. Шалгалтын явцад тухайн иргэн галзуу хулгана тоглоомноос ухаангүй байдалтай буусан. Эмнэлгийн байгууллага шалгахад нас барсан нь тогтоогдсон. Одоогоор нас барсан шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Галзуу хулганаас хөл алдаж унасан, халтирсан гэх мэдээлэл бол ташаа. Тоглоомонд сууж буух явцад нас барсан" гэлээ. Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад "Задлан шинжилгээний асуудал нэн тэргүүнд хийгднэ. Нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Нас барсан иргэний хувьд насанд хүрсэн иргэн байсан. Шалгалтын явцад Үндэсний цэцэрлэгт цагийн ажил эрхэлдэг байсан иргэн байгаа юм" гэлээ. Харин хүүхдийн паркийн үйл ажиллагааг зогсоосон эсэхийг хэлж мэдэхгүй ч ажилтнууд аюулгүй байдлын ажиллагааг хангаж ажиллаж байсан нөхцөл байдалтай байсныг мэдээлэв.

ШУУД: Хүүхдийн паркт иргэн амиа алдсан, зугаалахаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын хоёр нь эндсэн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгч байна
ШУУД: Хүүхдийн паркт иргэн амиа алдсан, зугаалахаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын хоёр нь эндсэн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.