Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2687 зээлдэгчид олгож, 315.7 тэрбум төгрөг зарцуулаад байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хууийн төсөл болоод одоо хэрэгжиж байгаа ипотекийн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг хүргэлээ.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: УИХ-ын 2022 онд батлагдсан Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлтэд нийцсэн байр, орон сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Иймд иргэдийг орон сууц худалдан авахад зориулан хөнгөлөлттэй зээл хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээлийг 2013 оноос хойш ЗГ, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй, хүүтэй зээлийг 122.9 мянган иргэнд олгожээ.

Энэ оны 05 дугаар сарын нэгний өдрийн байдлаар 315.7 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2687 зээлдэгчид олгоод байна. Засгийн газраас Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийг 6 бүлэг 27 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд хуулийн гол зорилго нь төрөөс иргэдийг орон сууцжуулах, санхүүжүүлэх, орон сууцны санг байгуулж удирдлага зохион байгуулалт, чиг үүргийг тогтоох, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршиж байгаа аж.

ШУУД: УИХ-ын чуулган хуралдаж байна
ШУУД: УИХ-ын чуулган хуралдаж байна
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.