Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: “Цагаан алт“ үндэсний хөдөлгөөн нь бага хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгох байдлаар дэмжиж байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 46 секунд

Тайлбар байхгүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт баталсан бөгөөд арилжааны 10 банкаар дамжуулан олгож буй юм. Өнөөдрийн байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн зээл олгогдоод буй. Аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн цусны эргэлтийг тэтгэх зорилготой энэхүү зээлийн санхүүжилт бодит амьдрал дээр иргэн аж ахуйн нэгжүүдийг дэмжих байдлаар эдийн засагт үр ашигаа өгөх үү? гэдэгт холбогдох албаны хүмүүс дараах байр суурийг илэрхийллээ.

"ЦАГААН АЛТ"-ААР ДАМЖУУЛАН МАЛ АЖ АХУЙ, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРААС ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлт хэлтсийн дарга Ц.БОЛОРЧУЛУУН: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт боловсруулах үйлдвэрийг дэмжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилж орон даяар хэрэгжиж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөдөлгөөн үндсэн гурван салбарыг хамаарч байгаа юм.

Ноолуур, ноос, арьс ширний салбарт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, үүнээс уул уурхайн дараагийн салбар болох Хөдөө ахуйн салбар, мал аж ахуйгаас олох орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна.

Иймд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний нийт зээлийн санхүүжилт нь 2.2 их наяд төгрөгийг тусгаснаас эхний санхүүжилт нь 700 гаруй тэрбумын зээл юм. Үүний зэрэгцээ ноос, арьс ширний урамшууллыг боловсруулах үйлдвэрүүдийн худалдан авалт, боловсрулалтын үе шаттай холбоно. Боловсруулалтын түвшинг 4 жилийн хугацаанд тэлнэ гэж бодож байна

"ЦАГААН АЛТ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН БОДИТООР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД БАЙНА

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.ДАВААДАЛАЙ: Хөдөө аж ахуйн салбарт дөрвөн том хөтөлбөр хэрэгжинэ. Үүний хоёр нь хэрэгжиж эхэлсэн нь “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн юм. Тоон мэдээллээс харахад “Хүнсний хувьсгал”-ын тухайд яривал Монгол Улсад 24 шинэ үйлдвэр байгуулагдсан. Энэ бол чамлахааргүй бодит үр дүн. Одоо “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн бодитоор хэрэгжиж эхлээд байна. Нэгдүгээр сарын 1-ны өдрөөс арилжааны банкууд зээл олгож эхэлсэн.

Зээлийн нөхцөл 6-8 хувийн хүүтэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж авбал 6 хувь, эргэлтийн хөрөнгийн зээл авч байгаа бол 8 хувь байгаа юм. Зах зээлийн нөхцлөөс харьцангуй бага хүүтэй зээл юм. Энгийн иргэн аж ахуйн нэгж 18-20 хувийн зээлийн хүү төлж байгаа.

Тиймээс энэ хүүний зөрүүг төсвөөс иргэн, аж ахуйн нэгжид зориулж буй. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэд аж ахуйн нэгжид хөнгөн үйлдвэр, мал аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлж байна гэсэн үг.Нэг талаас татвар төлөгчид хөрөнгө оруулж, нөгөөталд эргүүлээд зээл санхүүжилтээр дэмжиж байна.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХҮҮНИЙ ДАРАМТЫГ БУУРУУЛНА

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:Хүүний дарамт иргэн, аж ахуйн нэгж дээр байгаа энэ үед хөтөлбөрийн зээл олгох нь илүү нэмэртэй. Арилжааны 10 банктай байгуулсан гэрээнд 30 хувь нь дахин санхүүжиж болно гэж заасан. Энэ бол өмнө нь өндөр хүүтэй зээл авсан аж ахуйн нэгж хүүний дарамттай байсан бол шинээр авах зээлийнхээ 30 хувийг өмнөх зээлээ төлж, дахин санхүүжих хэлбэрээр явах нь дарамтыг бууруулж байгаа юм. Мөн манай банкны сектор өөрийн хөрөнгийн чадавхыг нэмэгдүүлж, төлбөрийн чадвар маш өндөр болж, 10 их наяд төгрөгийн илүүдэл нөөцтэй байгаа юм. Иймээс зээлээр олгох гэж буй 788 тэрбум төгрөг бол 10 их наядтай харьцуулахад бага тоо учраас банканд ямар нэгэн дарамт эрсдэл учруулахгүй.

НОГООН ТӨСӨЛ БАЙВАЛ ИЛҮҮ БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ

ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар Р.МӨНХТУЯА: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” бол үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон төсөл байвал илүү бага хувийн хүүтэй ногоон зээл авах боломжтой, шинэлэг хөтөлбөр. Бидний хувьд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан олгож байгаа зээл нь харилцагч нарт маш боломжийн нөхцөлтэй гэж харж байна. Яагаад гэвэл, Засгийн газар татаас өгч байна, арилжааны банкууд эх үүсвэрээ гаргаж өөрсдөө эрсдэлээ хүлээж байгаа юм.

Хаан банкны тухайд харилцагчдын дийлэнх нь орон нутгийнх. Иймд тэдний бизнесийг дэмжих зорилгоор бүх аймгийн төвд “Бизнесийн төв”-үүдийг байгуулсан. Үүгээр дамжуулан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцоно.

Харилцагчид зээл авах хүсэлтээ бизнес төвүүдэд өгөх боломжтой. Суманд амьдарч буй харилцагч нар сумынхаа тооцооны төвд зээлийн хүсэлтээ өгч зээл авах бүрэн боломжтой гэж байлаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.