Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Урт цагаан“-ы тохижилтын тендерийг зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

"Урт цагаан"-ы тохижилтын тендерийг өнөөдөр зарлалаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийн талаар иргэдээс санал авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг буулгаж, газрын чөлөөлсөн.

Чөлөөлсөн 1.3 га талбайд иргэдийн санал хүсэлтийн дагуу авто машины далд зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл боловсрууллаа. Зураг төсөлд гурван давхар үйлчилгээний төв, далд болон ил зогсоол, задгай мини театр, дугуйн зогсоол, усан оргилуур зэргийг төлөвлөсөн юм.

Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг ҮХЦ-ийн гишүүнд санал болголоо
Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг ҮХЦ-ийн гишүүнд санал болголоо
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.