Улс төрийн намууд даваа гарагт хуралдаж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд тойрогт болон жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан. МАН-ын тухайд, Хот төлөвлөлтийн инженер, Токиогийн их сургуулийн доктор Г.Лувсанжамцаар тэргүүлсэн 48 хүний нэрийг зарласан. Эдгээрийн дунд дэд сайд нараас цөөнгүй багтсаны нэг нь ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо юм. Тэрбээр жагсаалтын 22 дугаарт бичигдсэн.
Түүний хувьд сүүлийн үед С.Зоригийн хэрэгт хүчтэй байр суурь илэрхийлж, цахим орчинд ч багагүй мэтгэлцдэг нэгэн. Товч намтраас нь танилцуулбал:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ
- 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн ухааны сургууль
- 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
- 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн.
АЖЛЫН ТУРШЛАГА
- 2011-2017 онд Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
- 2017-2020 онд Авинекс партнерс өмгөөллийн компанид гүйцэтгэх захирал
- 2020-2021 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга
- 2021 оны 10 дугаар сараас эхлэн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байгаа юм.