"Оюутан цагдаа" хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газартай хамтран уг хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм.
Энэ нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд англи, орос, хятад, япон, солонгос гэх мэт гадаад хэлний мэдлэгтэй оюутан залуусыг бүртгүүлэхийг зохион байгуулагчид нь урилаа. Хөтөлбөрийн давуу тал:
- Цагийн уян хатан нөхцөл
- Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлөх
- Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх
- Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах
- Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/EdmvinXcrmYeYS1L8
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 95554528, 80933993 утсаас лавлах боломжтой