ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нэр дэвших эрхээ авч чадаагүй талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэрбээр хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ,
"Ч.Хүрэлбаатар сайд намайг "Чамайг дэвшүүлэхгүй харж байгаарай" гэж занаж байсан. Түүний хүслээр болж байх шиг байна. Тэр битгий хэл Увс аймгийн оюутнуудад мөнгө тараасан талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн. Тиймээс ийм Монгол төрд бугшсан хүмүүсийг битгий гаргаарай гэж Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн иргэддээ хэлмээр байна" гэв.