АН-ын ҮБХ-ны хуралдаанаар нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ талаар АН-ын гишүүд мэдээлэл өгч байна. "З.Нарантуяа гишүүний хувьд жагсаалтад орох хүлээлттэй байлаа. Гэвч орсонгүй. Хувь хүнийхээ зүгээс жагсаалтад нэр дэвших эрхтэй гэж харж байгаа. Өнөөдөр АН ялахын тулд нэр дэвшүүлж байх ёстой" гэлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Баясгалан "Хөгжлийн бэрхээлтэй иргэний төлөөлөл парламентад сууж дуу хоолойгоо өргөөсэй гэж бодож байна. Манай нам хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг жагсаалтад орууллаа. Нэлээн дээгүүр жагсаасан гэв. Аль нам нь хамаагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гарч ирээсэй гэж бодож байна" гэв.