Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Би Хан-Уул дүүргээс нэр дэвшинэ. АН-ын гишүүд ялна гэдэгтээ итгэлтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал тун удахгүй эхлэх гэж байна. Гишүүд хуралдаа ирж байгаа бөгөөд нэр дэвших хүсэлтээ өгөөд буй. Тодруулбал, намын удирдах зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшилттэй холбоотой асуудлаа цэгцэлсний дараа бага хурлын гишүүдийн саналаар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн баталгаажуулах юм.

Энэ үеэр АН-аас нэр дэвшихээр яригдаж буй сэтгүүлч Ч.Лодойсамбуу:

-Би жилийн өмнө АНУ-руу сурахаар явсан. Өнгөрсөн жил надад нэр дэвшээч ээ гэх санал их ирсэн. Тухайн үед надад тийм шаардлага байхгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл МАН-ын үед сэтгүүлчээр ажиллах аргагүй болж байна. 126 гишүүнтэй болчихоор залуучуудад зай гарч байна. Нөгөө талдаа Сонгуулийн тухай хуулиар зардал мөнгийг хуульчилж өгөхөөр өрсөлдөхөд их төвөгтэй байна. Тэр нь надад ч бас мэдрэгдэж байна. Сонгуулийн штаб, ухуулах байр, сурталчилгааны зардлыг нам өөрөө зохицуулдаг болсон. Энэ нь олонд илүүтэй танигдсан хүмүүст давуу тал болж байна. Тэгэхээр залуучуудад боломж үүссэн. Гэхдээ нөгөө талдаа энэ их мөнгөний эсрэг мөнгө босгоно гэдэг бас чанга.

Жагсаалт бол намын нүүр царай, гарчиг. Гэхдээ намуудын бодит байдал нь зөвхөн нүүр царайгаа бодож жагсаалтаар оруулахад үнэхээр хэцүү.

АН таван нам нийлж байгуулагдсан. Одоо хэрэлдээд доош ороод байгаа юм биш. Ерөөсөө л олон намын нэгдэл. Тиймээс эсрэг, тэсрэг байр сууриуд байнга гардаг.

Тиймээс нийлээд сонгуульдаа амжилттай оролцох шаардлагатай. АН 180 мянган гишүүнтэй. Бид таньдаг 10 гишүүнээрээ улс төрийг дүгнээд байдаг. Гэтэл намын гишүүд хагараад хоорондоо зодолдоод байсан зүйлгүй. "Херо" энтертаймент баахан гүтгэлэг тараагаад АН болохгүй байгаа мэт харагдуулдаг. АН-ын дунд хагарал, бутрал байхгүй. Намын гишүүд ялна гэдэгтээ итгэлтэй байна. МАН-ын явуулж байгаа бодлого Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг яваад байгаа учраас АН-ын үзэл санаа ялах учиртай.Би Хан-Уул дүүргээс нэр дэвшинэ" гэв.

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдах гэж байна
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдах гэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.