35 дахь удаагийн номын баяр төв талбайд нээлтээ хийгээд буй билээ. Номын баярт СЕХ-ноос асар байгуулж, энэ удаагийн сонгуульд иргэд саналаа хэрхэн өгөх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.
Энэ үеэр СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Хуулийн хугацаанаас өмнө сонгуулийн сурталчилгаа хийж байна" гэх асуудлын талаар тайлбар өглөө. Тэрбээр,
"Хуулийн хугацаанаас өмнө урьдчилж сонгуулийн сурталчилгаа хийхгүй байх талаар мэдэгдэл гаргасан. Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд эрх бүхий есөн байгууллага зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаг.
СЕХ зөрчил шалгах эрхгүй ч урьдчилж сонгуулийн сурталчилгаа хийх зөрчил гарахаас сэргийлж ажиллана. Зөрчил шалгадаг байгууллагуудад зургаадугаар сараас хойш тогтмол мэдээлэл өгч ажиллах хүсэлтийг өгөхөөр төлөвлөж байна" гэлээ.