Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 250 ААН-ийн 1000 гаруй нээлттэй ажлын байр бэлэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

ХНХЯ-наас "Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл" сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах сэдвээр мэдээлэл, хариулт өглөө.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2024 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн ам 228535, хөдөлмөрийн насны ажилгүй иргэд 7749, хөдөлмөр эрхэлж буй хүн ам 118287, үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж буй 9579 иргэн байна. Мөн 25836 ААН байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 5187 байдаг байна.

Одоогийн байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 250 ААН-ийн 1000 гаруй нээлттэй ажлын байр бэлэн байгаа ба ажил олгогчоос 7 хоног тутам 250 гаруй ажлын байрны захиалга ирдэг байна.

Арга хэмжээний үеэр ажил олгогчдын төлөөлөл бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүллээ.

Б.Солонгоо: Ардчиллаар овоглосон улс төрийн намаас Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх ёстой
Б.Солонгоо: Ардчиллаар овоглосон улс төрийн намаас Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх ёстой
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.