Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонгоо: Ардчиллаар овоглосон улс төрийн намаас Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж 3 шатны шүүхээс ял аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яллагдагчаар татсан тогтоолыг прокуророос хүчингүй болгосон байгаа билээ. Тэд шоронгоос гарсныхаа дараа анх удаа телевизэд ярилцлага өгсөн нь өчигдөр цацагдсан. Үүний дараагаар Хуульзүйн дэд сайд Б.Солонгоо өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хэрэг үүрүүлэх зорилгоор эрүү шүүлт тулгаж, бие махбод, сэтгэл санааны хүнд шаналал, дарамтад оруулж, амьдралыг нь орвонгоор эргүүлж, хэзээ ч дахиж ирэхгүй цаг хугацаа, 6 жил шахуу хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, хамгийн гол нь нийгэмд гэмт хэрэг үйлдсэн гэж цоллож, өнөөдөр ч эрх ашиг нь зөрчигдсөөр байгаа асуудалд Ардчилсан нам болон гишүүн хуульчид нь дуугүй байгааг, шүүхээр эрүү шүүлт тулгасан хэргээр ял авсан этгээдүүдийг бүр нэр дэвшүүлэх гээд явж байгааг дабль стандарт л гэхээс өөр юу гэх вэ. Ардчилсан намын хүний эрх ярьдаг хуульчид нь энэ асуудал дээр яагаад огт дуугардаггүй вэ. Ийм ноцтой хүний эрхийн зөрчил дахин давтагдахгүйн тулд ардчиллаар овоглосон улс төрийн намаас Хурц тэргүүтэй хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх ёстой" гэжээ.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад дэлхийн 28 улсын бөө оролцсон фестиваль болох талаар мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад дэлхийн 28 улсын бөө оролцсон фестиваль болох талаар мэдээлэл хийнэ
 
ПАРИС 2024: Э.Ариунболд эхний барилдаанаа Египтийн Сэми Юссритэй 16.00 цагаас хийнэ
ПАРИС 2024: Э.Ариунболд эхний барилдаанаа Египтийн Сэми Юссритэй 16.00 цагаас хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц