Авто замын шинэчлэлт засварын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 42-р хорооны нутаг "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг энэ сарын 20-23 хүртэл хаахаар болжээ. Авто замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас хааж асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нарантуулын уулзвараас “Өгөөмөр“ зах хүртэл хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.