Монгол уулчид Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон талаар Everest Today пэйж хуудас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Уулчдын үндэсний холбооноос мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлдээ, "Дэлхийн дээвэр Эверест оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан билээ.
Авиралтаа эхлүүлсэн 3 уулчны нэг Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кэмпт ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар маань 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр нэн яаралтай эхлүүлж байна. Туслах хүсэлтэй мэссэжүүд их ирж байгаа тул тус бүрийн гэр бүлтэй холбогдохыг МУҮХ зүгээс хүсч байна.
Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно. Дор бүрнээ залбиран сайн мэдээг хүлээж сууя" гэжээ.