Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийг хаана байгааг мэдэж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "5Ш" ажиллагааны "ШУВУУ" ажиллагааны явцын талаар асуулт тавьсан юм.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "ШУВУУ ажиллагаа маш амжилттай явж байгаа. Эрэн сурвалжилж байсан, гадагшаа оргон зайлсан нөхдийг авч ирэх ажил 70-75 хувьтай байна.

Хамгийн сүүлд гэхэд хүний аминд захиалгаар халдсан бөгөөд хэрэг нь шалгагдаж байхад гадаад руу оргон зайлсан этгээдийг авч ирсэн.

Ч.Сайханбилэгийн тухайд, АНУ-тай Монгол Улс хоёр талт эрүүгийн эрх зүйн салбарт хамтарч ажиллах гэрээ хэлэлцээр байхгүй. Харин энэ асуудал дипломат шугамаар хууль хяналтын байгууллагын түвшинд явагдаж буй. Ч.Сайханбилэгийг хаана байгааг мэдэж байгаа. Монголоос мөнгө шилжүүлж авч буй хүмүүс нь хэвээрээ" гэх тайлбарыг өглөө.

“Дарханы замд шар усны үерийн улмаас суулт үүссэнийг завсарласан ч автозамын барилгын ажил дуусаагүй байна“
“Дарханы замд шар усны үерийн улмаас суулт үүссэнийг завсарласан ч автозамын барилгын ажил дуусаагүй байна“
 
Уулын чулуулгын нуранги үүссэний улмаас хаагаад буй Манхан-Булган-Улсын хил чиглэлийн замыг нээхээр ажиллаж байна
Уулын чулуулгын нуранги үүссэний улмаас хаагаад буй Манхан-Булган-Улсын хил чиглэлийн замыг нээхээр ажиллаж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц