Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрэв усанд живж байгаагаа мэдвэл 6 секунд амьсгаагаа түгжээд биеэ сул тавь

Огноо
Унших
2 минут 21 секунд

Урин дулааны улирал ирж цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч, зугаалж эхэлсэн. Нийслэлд сүүлийн өдрүүдэд голын усанд хоёр хүн амиа алджээ.

Усны ослын дуудлага ихэвчлэн 15:00-18:00 цагийн хооронд ирдэг байна. Иргэд 12:00 цагийн үед голын эрэг дээр ирээд тухлаад архидан согтуурч, 15:00 цагийн үед гол руу сэрүүцэх гэж ороод живэх тохиолдол түгээмэл гэнэ. Хэрэв усанд живж байгаагаа мэдвэл 6 секунд амьсгаагаа түгжээд биеэ сул тавиад дээшээ хөвөх хэрэгтэй гэдгийг аврагчид зөвлөж байна. Ингэхэд ширүүн урсгалаас гарч тогтуун газар руу аяаандаа очих бөгөөд сандраад биеэ чангалахаар доош живдэг байна.

Харин завьт эргүүлийн аврагч “Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүддээ голын усанд хөвөгч хийлдэг гудас, хийлдэг завь авч өгдөг болсон. Тэдгээр зүйлс ширүүн урсгал, модны мөчирч сүлбэгдэж хагарах аюултай. Дээрх тоглоомуудыг ашигласан тохиолдолд эрэг дагуу гүехэн усанд тоглуулах ёстой. Тогтоол усанд тоглох зориулалттай байтал манайхан урсгал усанд хүүхдээ суулгаад, тавьчихдаг. Өнөөх нь гэнэт ширүүн урсгалд орохоороо хөлбөрч, хүүхдүүдийг унагааж улмаар живэх аюулд хүргэдэг” гэдгийг анхааруулав.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулж тоглуулахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
  • Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
Ирэх саруудад мах, сүү, гурилын үнэ буурч, инфляц тогтвортой байна гэв
Ирэх саруудад мах, сүү, гурилын үнэ буурч, инфляц тогтвортой байна гэв
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.