Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөн улс орон даяар идэвхтэй өрнөж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хамт олон бүх нийтийн хаврын мод тарилтад нэгдэж Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Дэлхийн хурдтай хөгжихийн хэрээр байгаль орчин хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр унаган төрхөө алдсаар байна. Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэдэг бөгөөдзуны улиралд шороо тоосны 50, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг гээд маш олон ач тустай . Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хамт олон улиас, бор голт, агч, монос зэрэг нийт 200 мод суулгаж, жил бүр арчлах ургуулах ажилд оролцохоор боллоо.