Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан,
"Төв цэнгэлдэхийн хоёр талд автомашин явах хэсгийг хааж, зөвхөн урд зогсохоор зохицуулж байна. Ингэснээр төв цэнгэлдэхийн хоёр талаар автомашин явахгүй, хүүхдүүд тоглох боломж бүрдэнэ. Мөн гэрэлтүүлгийг сайжруулахаар ажиллаж байна. Гоёлын гэрлээс илүү орчны гэрэлтүүлгийг нэмнэ.
Мөн түүнчлэн төв цэнгэлдэхийн хаалгууд хаяггүй байсан бол одоо хаягжуулалтыг сайжруулахаар ажиллаж байна. Мөн суудлын тоог багасгаж, олон улсын стандартад нийцүүлэн тохижуулна. Цаашид дөрвөн улирал үйл ажиллагаа явуулах боломжтой, онгойдог, хаагддаг шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн төлөвлөлтөө хийх шаардлагатай байна" гэв.