Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хурц нарт холбогдох 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргав

Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ үеэр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас,

Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас,

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов.

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.