Цагдаагийн байгууллагын шийдвэрлэсэн хэргээс дурдвал,
-Цахим мэдээллийн технологи ашиглан олон тооны иргэдийн фэйсбүүк хаягт 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилж, бусдын эд хөрөнгийг залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж А нарын нэр бүхий 7 этгээдийн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, улмаар уг цахим хэрэгслийг ашиглаж дээрх хугацааны хооронд хохирогч нарын нэрийг ашиглаж бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, мөнгө шилжүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.