УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.05.03)-ийн хуралдаанаар УИХ-ын Н.Энхболд нарын 13 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Ахмад настнуудын эрүүл мэнд, сэтгэл санаатай холбоотой олон асуудал байдгийг дурдаж, рашаан сувиллаар л нэг аргалахаас өөр олигтой дэмжлэг байхгүй байна. Геронтологийн үндэсний төв ахмадын асрамж, хамгааллын асуудлыг манлайлах учиртайг Ахмадын сангийн талаарх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, орон нутагт амьдардаг харъяалах байгууллагагүй ахмад настнуудын асуудлыг хөндөв. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хангамжийн чиглэлээр зарцуулахаар хуульд тусгасны дотор ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг хамруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
Ахмад настнууд, бид тэтгэврээ үр хүүхэд, гэр бүлийнхэндээ өгчихдөг, өөрсдөө зарцуулах мөнгөтэй баймаар байна гэсэн санал хэлж байсныг санаж байна. Асрамжийн даатгалын талаарх Япон Улсын туршлагыг судалж байсны хувьд энэ хуулийн Ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн тэрбээр, ахмад настнуудад үзүүлэх халамж, асрамжийн талаар төрийн болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, албан газар, гэр бүл, үр хүүхдийн үүрэг хариуцлагыг хуулийн төсөлд нарийвчлан зааж өгөх зайлшгүй шаардлагатай гэлээ. Хуулийн хэрэгжилт анхан, дунд шатанд ихээхэн сул байгааг тэрбээр дээрх жишээгээр дэлгэрүүлж, ахмадын өргөө бий болгох, тэднийг хөдөлмөрлөх нөхцлөөр хангах, тэтгэдрийн хэмжээг нэмэгүүлэх, асрамж, халамжийн мэргэжилтнүүд, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх зэрэг олон асуудлын хэрэгжилт хангалтгүй байгааг ярив.