Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-МҮОНРТ-ийн засаглал болохгүй байгааг аудит тогтоосон байна. Засаглал гэдэг чинь хүн л гэсэн үг л дээ. Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлага болохгүй байна гэсэн үг. УИХ-д бас их асуудал байна. УИХ хүн томилохдоо үндэсний зөвлөлд зөв томилгоо хий л дээ. Нэртэй, устай хүмүүс л Үндэсний зөвлөлд өөрийн хүмүүсийг нэр дэвшүүлж оруулж ирдэг.
Тэнгэрээс бууж ирээгүй байхад гайхацгаагаад бие биеэсээ асуугаад байдаг. Энэ нь онигоо шүү. Сонгогдсон тэр хүмүүс нь бодлого явуулдаг. Тэдний чадамжгүй байдлын төлөө хэн хариуцлага хүлээх вэ. Аудит уу, одоогийн удирдлага нь хүлээх үү. Эсвэл УИХ-ын гишүүд бид хүлээх юм уу. Төрийн бодлого нь МҮОНРТ-тэй байна гэж гарсан. Гэтэл дампуурчихлаа гүн хямралд орчихлоо гээд хуулиа янзална гээд байх юм.
Би үзэгчийн хувиар МҮОНРТ-ийг сэтгэл дотроо дотноор боддог. Бас үздэг. Гэхдээ нэг тийм хэвшмэл, тогтсон уйтгартай гэдэг зүйл байгаа. Энэ нь төрийн оролцоотой байгаад байгаа байхгүй юу.
УИХ, Засгийн газрын холбогдох байгууллагын хүмүүс нэрээ дэвшүүлдэг. Энэ телевизийн загварыг муутгах, доош хийх маягаар явж болохгүй. Хайрлаж, хамгаалж, босгож ирэх ёстой.