Д.Амарбаясгалан: Малчдын сарын дундаж орлого 1.5 сая. Хоршоолсноор 5 сая төгрөгт хүрэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

“Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

------------------

Тэрбээр:

-Монгол Улс мал аж ахуйн орон. Уг салбар Монгол Улсыг өнө мөнхөд тэжээж нуруун дээрээ үүрч ирсэн. Энэ салбар зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үеэс хойш олигтой сэргэлтийг авч чадаагүй. Малчдын ажил амьдрал чинээлэг болж чадаагүй. Монгол Улсын малчид дунд болон түүнээс доогуур орлоготой амьдарч ирсэн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэллээ. Ийнхүү өнөөдөр албан ёсоор нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг хөдөлгөөний үндсэн гол зорилго нь мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр бий болгож байгаагаараа онцлог.

Хөтөлбөр хэрэгжсэнээр малчид сайн дурын үндсэн дээр нэгдэн нийлж хоршиж өөрсдийн ажил амьдралыг дээшлүүлнэ. Өнөөдөр уламжлалт мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор уг хөтөлбөр хэрэгжиж байна. Малчид хөрөнгө мөнгөгүйгээс болж малын хашаа саравчаа стандартын шаардлага хангасан түвшинд хийж чадахгүй байна. Малчдын амьжиргаа сул учраас заавал олон тооны малтай байж арилжааны банкаас өндөр хүүтэй зээл авч байна.

Тиймээс малчид хоршоолвол 50 хүртэлх сая төгрөгийн жилийн 6 хувийн хүүтэй зээлийг зээлийн батлан даалтын сангаар 80-100 хувийн батлан даалтаар зээл олгоно. Мал аж ахуйн салбарын сэргэлт бодитоор бий болсноор нэг хонь, нэг үхэрээс дунджаар Монгол Улсын ДНБ 30 хүртэлх ам.долларыг хүртдэг гэж үзвэл 3 дахин буюу 100 ам.долларт хүргэнэ. Малчдын сарын дундаж орлого 1.5 сая байгаа бол 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ.

Цагдаагийн байгууллагаас эргүүлийн хяналтын бүсийн тоог нэмэгдүүллээ
Цагдаагийн байгууллагаас эргүүлийн хяналтын бүсийн тоог нэмэгдүүллээ
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!