Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Малчдыг малжуулах ажилд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын 2024.04.18-ны өдрийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан "Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хагас жилийн мал тооллого хийгдээд хэдэн малчин өрх ямар тооны малаа алдсаныг нарийн тогтоосны дараа энэ мөнгийг эцэслэн зарцуулах шийдвэр гарах юм" хэмээн ярилаа.

“Замдаа осолдсон автобусыг буцааж хилээр гаргаж өгөөд оронд нь шинэ автобус авна“
“Замдаа осолдсон автобусыг буцааж хилээр гаргаж өгөөд оронд нь шинэ автобус авна“
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.