Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Т.Батцогт VS Х.Нямбаатар

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн эзэмшигчидтэй хэлэлцээр хийх эрхийг НИТХ-аар хэлэлцүүлж байна.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газраас 12.6 га газар нь л үлдсэн юм байна. Тэгвэл нийслэлийнхээ иргэдэд цэцэрлэгт хүрээлэн, цэнгэлдэхийн үлдсэн газрыг нь хуваагаад л өгчихье л дөө" гэхэд Хотын дарга Х.Нямбаатар "Зарим зөв юм дээр буруу ишилсэн сүх шиг юм ярихаа болимоор байна, Т.Батцогт оо. Чи тийм сайн байсан юм бол НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон цагаас хойш цэнгэлдэх хүрээлэнгийн бузар булайг дэлгээд, нийслэлийн өмчид аваад ирэхгүй яасан юм" гэв.

Харин түүний хариултад Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Хүний ярьсныг ойлгодоггүй юм уу. Эсвэл өөрийнхөөрөө ойлгох гэж хичээдэг юм уу. Улаанбаатар хотын иргэдэд газрыг боломжит хувилбарт нь нийцүүлэн олгоё л гэж байгаа юм" гэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
 
Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.