Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Монгол шиг сайд нар нь шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухааны технологийн тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан хөгжөөгүй шалтгааныг төрийн оролцоотой холбон шүүмжлэв. Тэрбээр “Ноцтой асуудал нь, 1994 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр шинжлэх ухаан технологийн аюулгүй байдал гэх бүтэн бүлэг байсан.

Харамсалтай нь 2010 оны өөрчлөлтөөр энэ бүлгийг авч хаясан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд маш тодорхой аюул учруулахаар зохицуулалт хийсэн. Энэ заалтыг санаатайгаар авч хаясан гэж харж байна.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын зүгээс шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлого алдагдсан хаясан харалган бодлого явсан учраас өнөөдөр Монгол Улсын хөгжил ийм дорой түвшинд хүрсэн байна гэж харж байна. Шинжлэх ухааныг зөвхөн боловсролын салбар, шинжлэх ухааны академийн түвшинд харж иржээ. Тиймээс салбарын түвшинд яамдын холбоо тодорхой болох ёстой.

Монгол шиг Засгийн газар байгуулагдах бүрт салбарын сайд нар нь шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг ийм өрөвдөлтэй улс байхгүй.

Хөдөө аж ахуйн сайд нь хөдөө аж ахуйн хүрээлэнгээ яамны дэргэд байх ёстой гэж ярьдаг ийм өрөвдөлтэй хувь заяа байсан учраас магадгүй шинжлэх ухаан, хүнс хөдөө аж ахуйн яам хөгжөөгүй болов уу гэж дүгнэж байна.

ЭМИЙН СОНСГОЛ: Нэг нэр, нэр цувралын 8 эм ЭЭХХЗГ-ын лабораториор “Шаардлага хангаагүй“ гэдэг хариу гарсан байхад Анагаахын лабораторын хариугаар “Шаардлага хангасан“ гэж гарсан
ЭМИЙН СОНСГОЛ: Нэг нэр, нэр цувралын 8 эм ЭЭХХЗГ-ын лабораториор “Шаардлага хангаагүй“ гэдэг хариу гарсан байхад Анагаахын лабораторын хариугаар “Шаардлага хангасан“ гэж гарсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.