Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Аясуу: Швед рүү буцахгүйгээр өв соёлоо тээж, МАЛЧИН болохоор шийдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглож, төрийн наадмын нээлтэд дуулж явсан, уртын дуучин Н.Аясууг хоолойны цараар нь “Өнөө цагийн Норовбанзад” хэмээн урлагийн томчууд, нэг үе мөр зэрэгцэж яваа найзууд нь үнэлдэг. Тэрбээр БНСУ-д дөрвөн жил, Швед улсад зургаан сар амьдарч байгаад өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард эх орондоо иржээ. Ингэхдээ малчин болохоор шийдсэн талаараа бидэнтэй хуваалцлаа.

МУСТА, дуучин Н.Аясуу:

-Би Шведэд үргэлжлүүлэн амьдрах визтэй. Арванхоёрдугаар сард амралтаараа эх орондоо ирээд эндээ үлдсэн. Тэр дундаа нүүдлийн соёлоо дагаж малчин болохоор шийдсэн. Малчин болох амаргүй, хүнд даваа. Би өөрөө багадаа мал дээр өссөн. Одоо цаг үе өөр болсон учраас хэцүү байх. Гэхдээ чадахын төлөө явах хэрэгтэй. Чадах хэрэгтэй гэдгийг би таван жилийн хугацаанд илүү сайн ойлгож авлаа. Монгол Улсы өв соёлыг, уламжлалын мал аж ахуйг хэн үлдээх үү бид үлдээнэ. Тиймээс би малчин болохоор шийдсэн.

Одоогоор саалийн таван үнээ, 20-30 хонь худалдаж авсан. Архангай аймгийн Хотонт сумд эгчийнхээ хаяаг бараадна даа.

Монголд хийх зүйл миний хувьд маш их байна. Гадаад улсад очсондоо ч тэрүү миний бодлоор Монгол Улс, Монгол хүн гэдэг их өөр. Гадаадад сурч, ажиллахаар эх орондоо ирэх сэтгэл суучихдаг юм байна лээ. Залуус эх орон, ижий аав, өв уламжлалаа гэсэн сэтгэлээр эх орондоо ирж Монголоо хөгжүүлж, өв соёлоо тээж үлээхгүй бол цаг үе нэг л биш болоод байгаа.

ЭМИЙН СОНСГОЛ: Гааль дээр эмийн эмчилгээний практик хэрэглэгдэх эмийн шинжилгээ огт хийгдэхгүй байгаа
ЭМИЙН СОНСГОЛ: Гааль дээр эмийн эмчилгээний практик хэрэглэгдэх эмийн шинжилгээ огт хийгдэхгүй байгаа
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.