Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУД-ийн цагдаагийн II хэлтсийн байцаагч бусдаас авлига авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

ХУД-ийн цагдаагийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч “Ж” нь бусдаас хахууль авсан гэх хэргийг АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссан тул шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даамал “Г” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга “Ц” нь бусдад давуу байдал бий болгож орон нутгийн төсөвт хохирол учруулсан зэрэг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 156 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 121 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 3 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 819 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт 15 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

ЭЦЭГ ЭХЧҮҮД: Нулимс асгаруулагчид хордсон гэх нэг багш ухаан алдаж, 6 хүүхэд хүнд байна гэв
ЭЦЭГ ЭХЧҮҮД: Нулимс асгаруулагчид хордсон гэх нэг багш ухаан алдаж, 6 хүүхэд хүнд байна гэв
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.