Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүн байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр уг хэрэгт одоогоор яллагдагчаар татагдсан хүн байхгүй гэнэ.

Улсын Онцгой омиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дөрөвдүгээр сарын 4-нд "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд хоёр машины жолоочийн хэн нь буруутай болох, нийт хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.

Эргэн сануулахад, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөн дэлбэрэлт болсон. Тус дэлбэрэлтэд ОБЕГ-ын гурван алба хаагч өртөж нас барсан бол 14 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс хойш дөрвөн иргэн шархаа даалгүй нас барсан юм. Мөн орон сууц шатаж олон айл өрх орох оронгүй болоод байгаа.

Улмаар Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байранд үүссэн хагарал нь газар хөдлөлтөд тэсэхгүй гэх дүгнэлт гарсан. Мөн орон сууц болон оршин суугчдын хохирлын үнэлгээнээс бусад гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.

Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.