Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ“ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хяналт шалгалтыг дөрөвдүгээр сарын 4-нд танилцуулсан. Энэ үеэр дэлбэрэлтэд хамгийн ихээр өртсөн 207 дугаар байрны багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их, мөн газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан юм.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Тухайн газ тээвэрлэсэн автомашин зориулалтын бус, бүртгэлгүй, маршрутын бус, замын хуудас аваагүй, жолооч нь сургалтад хамрагдаагүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэдгийг гурван яамны хамтарсан ажлын хэсэг тогтоосон. Уг осолд хэн буруутай болохыг шүүхийн байгууллага эцэслэнэ. Надад өгсөн мэдээллээр тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөлгүй, зориулалтын бус байсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан учраас хүн амьдрах боломжгүй. Цагдаа, шүүх хэнийг буруутай гэж үздэг юм, тэр хувь хүн, ААН барилгыг төлнө. Байрыг нураана. Төрөөс хохирол барагдуулах тухай асуудал одоохондоо яригдахгүй.

Ер нь хувийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаа гэж үзэхээр байгаа. Гэхдээ ингэж хэлэх нь эрт байна" гэв.

С.Чинзориг: Гепатитын вирусийн халдвартай иргэдийн мэдээллийн сантай болох тал дээр анхаарч ажиллах ёстой
С.Чинзориг: Гепатитын вирусийн халдвартай иргэдийн мэдээллийн сантай болох тал дээр анхаарч ажиллах ёстой
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна