Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын даргад өргөн барилаа. Түүний танилцуулснаар хуулийн нэмэлт өөрчлөлтөд 10.1.1-т зааснаар цэргийн албан хаагч нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэжээгчээ алдсны тэтгэврийг хүүхэд хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран Эрүүгийн хуулийн 14.1.1 заалтын хувиар олгох юм байна. Үүнд, энхийг сахиулсан, дайн байлдаанд оролцох, байлдааны галт зэвсгээр буудлага хийх, тэсэлгээ хийх, хуульд заасны дагуу чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, онцгой байдлын нөхцөлд ажиллах, улсын хил онц чухал обьёктыг хамгаалсны улмаас нас барвал бага хүүхдийг 18 нас хүртэл цалин олгох хуулийн заалт олгоно. Хоёрт, амь насаа алдсан цэргийн албан хаагчийн гэр бүлд 80 мкв доошгүй орон сууц нэг удаа олгоно гэж заажээ.