Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Нэмэгдсэн гээд байгаа төсөв чинь урсгал зардал, цалин хөлстэй холбоотой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Шат, шатанд асуудал бий. Анхаарах ёстой асуудлууд байна. Тиймээс алдаагаа засах шаардлагатай. Бүх шатанд дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстой. Гэхдээ бүх асуудлыг төсөвтэй хольж, хутгаж болохгүй. Наад захын хэрэглээний тоног төхөөрөмжүүд, хувцас хэрэглэлүүд, хөдөлмөр аюулгүй байдлын тоног хэрэгслүүд байгаа юу гэвэл байгаа. Алба хаагч нас барсан хэрэгт тоног төхөөрөмж дутуу гэсэн зүйл огт байхгүй. ОБЕГ-т төсөв мөнгө нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Гэхдээ үүнд урсгал зардал, цалин хөлс нөлөөлж байна. Инфляцтай уялдаж цалин нэмж байгааг тоног төхөөрөмж, төсөвтэй огт хольж болохгүй.

Нэмэгдсэн гээд байгаа төсөв чинь урсгал зардал, цалин хөлстэй холбоотой.

Олон мянган алба хаагчдын цалин, ажилласан жилийн нэмэгдэл, таван жилийн нэмэгдэл зэрэг нь төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлж таарна. Төсөв нэмэгдсэн болж харагдана. Гэхдээ энэ бол хөрөнгө оруулалт биш урсгал зардал гэдгийг маш сайн ялгаж салгах хэрэгтэй.

Ж.Чинбүрэн: Өвчин, зовлонтойг нь далимдуулж эсвэл ашиг хонжоо хайдаг эмийн компаниуд нь хийгээгүй гэдэг яриагаа боль. Жаахан хүнлэг байна шүү
Ж.Чинбүрэн: Өвчин, зовлонтойг нь далимдуулж эсвэл ашиг хонжоо хайдаг эмийн компаниуд нь хийгээгүй гэдэг яриагаа боль. Жаахан хүнлэг байна шүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд