Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАРХАН: Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Дархан-2 өртөөнөөс Шарын гол хүртэлх хэсэгт ноцтой осол гарчээ. Тодруулбал: "Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд өчигдөр /2024.04.14/ 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолджээ.

Уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байна. Энэ үед гармын дохионууд автомашины хөдөлгөөнийг хориглосон заалттай, зарлан мэдээлэх төхөөрөмж мэдэгдэх хонх, чиглэл заагч хэвийн ажиллагаатай, гармын жижүүр зам дээр дохиотой зогсож байжээ. Уг галт тэрэг 18 вагон чиргүүлтэй, 1607тн ачаатай байсан бөгөөд 328 метр явж зогссон байна.

Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд буюу биеийн байдал хүнд байгаа бол хамт явсан бага насны хоёр охины биеийн байдал харьцангуй хэвийн байгаа талаар Дарханы DBS TV мэдээлжээ.

ШУУД: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ эхэллээ
ШУУД: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд