Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай ямар нэгэн яриа, шийдвэр гаргаж байгаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

"Лхагвын тойм" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уригдан цахимаар оролцож ярилцсан билээ. Тодруулбал, улс төрийн хүрээнд халуун сэдэв болоод буй төр, С.Зоригийн хэрэг, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлуудад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамааралтай хэмээн яригдах болсон тул тэрбээр энэ тухай дэлгэрэнгүй тайлбар өгсөн билээ.

Тэгвэл ярилцлагын дараа Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа "С.Зориг надаас Ерөнхий сайдад нэр дэвшвэл Ерөнхийлөгч намайг дэмжих үү гэж асуухад нь ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл алга гэж хэлж байсан" хэмээн жиргэсэн.

Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга асан С.Эрдэнэ "Эрхэм С.Баяр танд мэнд дэвшүүлье. Тэр он жилүүдэд үйл явдлын оролцогч тухайн үед МҮАН-ын ЕЗ-ийн гишүүн НАН-ын дарга байсан хүний хувьд хэлэхэд С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай ямар нэгэн яриа санаачилга гарч тогтоол шийдвэр гаргаж байсан асуудал огт байгаагүй юм шүү" гэжээ.

Түүний хариуд Ерөнхий сайд асан С.Баяр "Эрхэм С.Эрдэнэ танд мэнд дэвшүүлье. Танай намын гишүүн биш учраас С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай тэр үед ямар хүрээнд, юу яригдаж, ямар тогтоол шийдвэр гарч байсныг би мэдэхгүй. Надаас мэдүүлэг авахад ярьсан зүйлээ аргагүйн эрхэнд товч дурдахад хүрэв. Одоо энэ сэдвээр дахин юм ярихгүй. Хүний үхлээр аль ч тийш нь "улстөр" хийж болохгүй гэж үзнэ" гэв.

Б.Баярсайхан: Малчид ямааны махаа 1 кг-ыг нь 3500 төгрөг, хонины махаа 5000 төгрөгт хүргэсэн гэж байна
Б.Баярсайхан: Малчид ямааны махаа 1 кг-ыг нь 3500 төгрөг, хонины махаа 5000 төгрөгт хүргэсэн гэж байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.