Өнөөдөр 12:00 цагт сэтгүүлч Б.Ганчимэгийн найз н.Туяа “Сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн үүсгэн байгуулсан сэтгүүлтэй. Ирэх дөрөвдүгээр сард гарах сэтгүүлийн дугаарт зочны ярилцлагыг хийх үеэр HERO энтертайментын найруулагч Б.Баатар зочинтойгоо ярилцаж байсан ярианы хар дүрс, хоорондоо хөөрөлдөж байсан яриаг эвлүүлэг хийж нэвтрүүлэг хийсэн нь сэтгүүлчийг хохироосон гэж үзэж байна" гэх утгатай мэдээлэл хийсэн юм.
Харин сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн цахим хуудаснаа " Ойрын үед би “Бай” болоод жаахан хүнд байна.Сая миний багын найз хэвлэлийн хурал хийжээ. Би Неро Баатартай хамтарч улс төрийн намын дарга нарыг оролцуулсан “Улаанбаатараас ярьж байна” цуврал контентоо хийхээр бэлтгэл ажил явж байгаа. Дараагийн зочин АН- ын дарга Лу. Гантөмөр… Баатар бид хоёрын харилцаанд бүлэглэл битгий санаа зов оо" гэж бичжээ.