УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хууль дахь Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбогдуулан дараах мэдээллийг өгсөн юм.