Жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд энэ хугацаа нь загасны үржлийн үе юм.
- "Загасыг үржлийн үед нь барьж, загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай байдаг.
- Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь мэнд үлддэг. Иймд үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.
- Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биен дээр мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрүүдийн толбо тодордог" гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.