Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр тогонд цохиулж АМИА АЛДЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 22-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 17 цаг орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

Б.Отгонтуяа 16:30 цагт дагах барилдаан хийнэ
Б.Отгонтуяа 16:30 цагт дагах барилдаан хийнэ
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.