Хотын дарга Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эрчим хүчний үүсвэрийг нэмэгдүүлэх ажил Ч.Хүрэлбаатар сайдаас болж гацаад байна" гэсэн байдаг.
Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар твиттер хуудсаараа дамжуулан "Улаанбаатарт цахилгаан станц барих санал огт орж ирээгүй. Ирнэ ч гэж бодохгүй байна. Учир начрыг нь олж байж сүржигнэнэ үү. Манай яам эрчим хүчний бодлого хариуцдаггүй. Хариуцдаг байсан бол эд нар шиг ингэж шалчиганаж, алдаагаа өрөөл бусад руу чихээд сууж байхгүйгээр ажилчихна" гэжээ.