Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нэвтрүүлдэг Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барьж, хүчин чадлыг нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл өнөөдрөөс ирэх есдүгээр сарын 1 хүртэл хугаанд 24 цагийн горимд шилжүүллээ.
Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэж буй юм.