Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомат хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандахыг мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

Хөрөнгийн зах зээлийн сэргэлтийг дагаад санхүүгийн луйвар сөхөгдөх болов. Тэр дундаа хөрөнгө оруулалт нэрийн дор гарсан залилангийн хэргүүд гарах болсон нь Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс болгоомжлохыг сэрэмжлүүлсээр байна.

Хөрөнгө оруулалт амархан гэх агуулгаар анх олон нийтэд танигдсан “Теlеха-Хөрөнгө оруулалтын аппликэйшн”-ы хөрөнгө оруулагч нар болох мөнгө авах хүсэлтэй иргэдийн групп фэйсбүүкт олон бий. Эдгээр группт “залилуулсан” гэх утгатай иргэдийн бухимдал сэтгэгдэл ар араасаа хөвөрч байгааг харж болно.

Учир нь утсаараа автомат хөрөнгө оруулалт хийсэн иргэд эргээд аппликэйшнээс мөнгөө авч чадахгүй байна гэдэгт бухимдаж буй. Харин “Теlеха-Хөрөнгө оруулалтын аппликэйшн”-ы зүгээс гаргасан мэдэгдэлдээ “Telexa аппыг албан ёсны үнэт цаасны арилжаа хийх зөвшөөрөлтэй нэгэн компанид зарахаар хэлэлцээр хийж байгаа бөгөөд амжилттай болсон тохиолдолд токенжуулсан хувьцаануудаа хувьцаанд шилжүүлэн уг компанид апп болон хэрэглэгчдийн хамт шилжүүлнэ” гэдгийг дурджээ. Хэлэлцээр байгуулах явцад талуудын тохиролцоо, санхүүгийн аудит зэргийг хийлгэхээс үүдэн багагүй хугацаа зарцуулж байгаа тул иргэдийг хүлээцтэй хандахыг хүсчээ.

Хэрэв дээр дурдсанчлан хоёр талын хэлэлцээр амжилтгүй болсон тохиолдолд иргэдийг хохироолгүй анх хөрөнгө оруулсан мөнгийг нь буцаан олгохыг үүгээр мэдэгдсэн байна. Ийм тохиолдолд хувьцаанаас олсон ашиг болон ногдол ашгийг олгох боломжгүй болохыг онцолжээ. Энэ талаар дурдахдаа “Эдүдок Солюшн компани нь 100% нэг хүний өмч бөгөөд Монголд өөр ямар нэг хувьцаа эзэмшигч болон ажилтан байхгүй” гэжээ.

“Теlеха-Хөрөнгө оруулалтын аппликэйшн”-тай холбоотой үүсээд буй асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулахад “Цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллага болон манай хорооноос сэрэмжлүүлэг мэдээлэл гаргадаг. Харин “Теlеха-Хөрөнгө оруулалтын аппликэйшн”-тай холбоотой асуудлыг бид хариуцахгүй. Цагдаагийн байгууллагаас асуугаарай” гэсэн юм.

Үргэлжлүүлэн тус хорооноос Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй компаниуд хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хэрхэн хамгаалдаг, хэр найдвартай болох талаар лавлахад “Өнөөдөр мэдээлэл өгөх боломжгүй, дотоод хуралтай. Ирэх даваа гарагаас холбогдно” гэх тайлбар өгсөн юм.

GEN-Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн харилцааг судална 
GEN-Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн харилцааг судална 
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.